Техник хангамжийн тухай

Компьютерийн техник хангамж гэдэг нь бидний гарт баригдаж, нүдэнд харагдаж байгаа бодит биет тоног төхөөрөмжүүдийг хэлнэ. Эдгээр нь өөрийн гэсэн нэр, хүчин чадал, онцлог шинж чанартай байдаг бөгөөд өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэгтэй. Техник хангамжийг өөр өөр компаниуд үйлдвэрлэдэг Intel, ASUS, Sony гэх мэт.
Техник хангамжийг дараах байдлаар ангилна:
  1. Оролтын төхөөрөмж(Удирдлагын хэсэг)
  2. Санах ой
  3. Төв процессор(Боловсруулах хэсэг)
  4. Эх хавтан, нэмэлт карт(Бусад оролт гаралт)
  5. Гаралтын төхөөрөмж
  6. Хадгалах төхөөрөмж
  7. Холбооны төхөөрөмж
1.Оролт ба удирдлагын төхөөрөмүүд:
1.1 Keyboard – гар нь компьютерийг удирдах, компьютерт тэмдэг оруулах үүрэгттэй. Гарын товчлуурыг нь үндсэн, функциональ, тоон, хос горимын гэж хуваана.
Түгээмэл хэрэглэгддэг товчлууруудын үүрэг:
Esc – Командыг цуцлах
Tab – Курсорын байрлалыг тодорхой зайд шилжүүлэх(Догол мөр)
Caps Lock – Үсэг томоор бичигдэнэ
Shift – Товлуурын хамт дарахад тэмдэг томсгох үүрэгтэй
Ctrl ба Alt – Товчнуудтай хамт дарагдаж команд биелүүлнэ
Space – Үг хооронд зай авна
Backspace – Курсор байрласнаас өмнөх тэмдэгтийг устгана
F1-F12 – Функциональ буюу удирдлагын товчлуурууд
Enter – Командыг зөвшөөрөх, дараагийн мөрд шилжүүлэх
Delete – Тэмдэглэсэн мэдээлэлийг устгах
Num Lock – Дарагдсанаар тоон товчлуурыг идэвхжүүлэх
1.2 Mouse буюу Хулгана – Орчин үеийн компьютерүүдэд заах (pointing) төхөөрөмжүүд олон хэрэглэдэгийн нэг нь хулгана юм. Хулгана нь хэрэглэгч компьютерийг удирдах болон асуултанд хариулах зэрэгт голчлон хэрэглэгддэг төхөөрөмж юм. Хулгана хэрэв зөв суулгагдсан бол хулганыг ширээн дээгүүрээ хөдөлгөхөд дэлгэцэн дээр чинь сум гүйж байх болно. Энэ сумыг хулганы курсор гэж нэрлэнэ. Хулганы курсорын хэлбэр тухайн үеийн ажлын төлөв, байдлаас хамааран байнга өөрчлөгдөж байдаг.
2.Санах ой(Memory) Санах ойн нь компьютерийн өгөгдөлийг микропроцессорт богино хугацаанд хүргэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм.
Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг:
  • Шуурхай санах ой – RAM(Random Access Memory)
  • Тогтмол санах ой – ROM(Read Only Memory)
  • Бусад төрлийн санах ой
RAM: Компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг. RAM нь хэд хэдэн төрөл бөгөөд SDRAM, DDRAM I, DDRAM II, DDRAM III   гэж нэрлэнэ

Comments

Popular posts from this blog

Үйлдлийн систем гэж юу вэ?