Apple компани
Аpple Inc. (анхны нэр нь Apple Computer, Inc. ) нь компьютерийн програм хангамж, суурин компьютер болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгсэлийг загварчлан зохион бүтээн, борлуулдаг Америкийн компани юм. 1976 онд анх Стивен П. Жобс , Стивен Г. Возниак нар үүсгэн байгуулсан бөгөөд хамгийн анхны компьютер нь Жобсын гэрийн гараажинд бүтээгдсэн. Хуванцар гэр, өнгөт график бүхий Аpple II (1977) компьютер уг компанийг амжилтанд хүргэж, олон нийтэд анх удаагаа хувьцаагаа нийлүүлсэн 1980 он гэхэд Аpple компанид 100 сая долларын орлого оруулжээ. Майкрософт корпорацийн үйлдлийн системийг суурилуулсан IBM -ийн PC 1981 онд зах зээлд гарсан нь Аpple компаний персонал-компьютерийн зах зээл дахь удаан хугацааны өрсөлдөөний эхлэлийг тавьсан юм. 1984 онд үйлдвэрлэгдсэн Макинтош бол график хэрэглэгчийн интерфэйс болон хулганы хэрэглээг нэвтрүүлсэн хамгийн анхны персонал компьютер байлаа. "Маc"...